Хувцас загварын томоохон брэндүүд амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ


4 жил

Өдгөө коронавирусийн халдвар 16 мянга, нас барсан 674 тохиолдол бүртгэгдээд буй Франц улсын тансаг зэрэглэлийн “Gucci”, “Balenciaga”, “Saint Laurent”, “LV” зэрэг брэндүүдийг эзэмшдэг “Kering” групп амны хаалт үйлдвэрлэхээр болжээ. Энэ нь шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” өвчинтэй тэмцэж буй Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжих зорилготой хэмээн мэдээлсэн байна. 

Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр албаныхан зөвшөөрөл өгсөн даруй эмнэлгүүдэд зориулж амны хаалтууд үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөөд буй. Түүнчлэн Анже, Парис хотууд дахь үйлдвэртээ мэс заслын зориулалтын амны хаалт үйлдвэрлэх боломжтой хэмээн ярьжээ. 

Мөн Шведийн хувцас загварын “H&M” компани мөн амны хаалт үйлдвэрлэх гэж байгаа тухай тус компанийн гүйцэтгэх захирал Хелена Хелмерссон мэдэгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү