ОХУ өөрийгөө тусгаарласан ахмадуудад 4000 рубль олгоно


5 сар

ОХУ-ын нийслэл Москва хотын захиргаа шинэ төрлийн коронавирусийн тархалтын зогсоох үүднээс 65-аас дээш насны иргэдийг гэртээ гурван долоо хоног өөрсдийгөө тусгаарлах шийдвэрийг гаргажээ. Ахмад болон өндөр настнууд халдвар авах нэгдүгээр зэргийн эрсдэлт бүлэгт багтаж байгаа учир аль болох хотоос гарч, хөдөө орон нутагт түр хугацаанд байхыг хүсчээ. Мөн залуучуудад хандан өндөр настай эцэг эх, эмээ өвөө дээрээ ойрын хугацаанд зочлохгүй байхыг уриалсан байна. 

Хотын эрх баригчид гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг сайжруулахын тулд өөрийгөө тусгаарласан иргэддээ мөнгөн урамшуулал олгохоор болсон байна. Дээрх шийдвэр гуравдугаар сарын 26-аас дөрөвдүгээр сарын 14 хүртэл хэрэгжих бөгөөд хүн тус бүрт 4,000 рубль олгох аж.

Түүнчлэн ОХУ улсад одоогоор “covid-29”-ийн 438 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний дийлэнх хувь нь Москва хотод бүртгэгджээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү