37-р бүрэн хэмжээний кино нээлт ирэх сарын 6-8ны өдрүүдэд болно


4 жил

“Фантастик продакшн”-ы уран бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлэг үзэгчдийн хүртээл болсон. Уран бүтээлчдийн зүгээс тус киноны төгсгөлийн бүрэн хэмжээний нэг ангит кино гарахыг мэдэгдсэн билээ.

Тэгвэл тус цувралын төгсгөлийн анги дөрөвдүгээр сарын 6,7,8-ны өдөр онлайнаар нээлтээ хийх болжээ. Тодруулбал, “Фантастик продакшн” нээлтийг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдэдээ зориулж, урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалах байгаа. Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SкуGo бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү