Зөвхөн олимпод оролцох тамирчдын бэлтгэлийг тусгай горимын дагуу хийлгэнэ


4 жил

Коронавирусийн халдварын улмаас шигшээ багийн төдийгүй бусад спортын төрлийн тамирчдын бэлтгэл зогсоод байгаа билээ. Улмаар “Токио-2020”-д оролцох, эрх авахын төлөө зүтгэж яваа тамирчдын бэлтгэл цалгардаад байгаа юм.

УОК өнөөдөр хуралдаад зөвхөн олимпод оролцох шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг тусгай горимын дагуу хангуулахаар шийдвэрлэжээ. Тэд “Энэ оны эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөсөн спортын тэмцээн, уралдаан, соёл, урлагийн тоглолт, арга хэмжээг бүрэн цуцалсан. Одоо зөвхөн олимпод бэлтгэх зорилготой, спортын дөрвөн төрлийн шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг онцгой горимын дагуу хийлгэнэ” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү