Е.Баатарбилэг: ЭЕШ-ийг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулна


4 жил

Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Коронавирусийн халдвартай холбогдуулан энэ жил ЭЕШ-ийг хэзээ, хэрхэн авах нь олны сонирхлыг татаж буй. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “ЭЕШ-ыг сонгуулийн дараа авна. УИХ-ын сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-нд явагдана.

ЭЕШ-ийг 2020 оны долдугаар сарын 2-нд эхлүүлж, 5-нд дуусгахаар төлөвлөсөн. Мөн их, дээд сургуулийн элсэлтийг долдугаар 7-8-нд зохион байгуулна.

Бага ангийн сурагчдид зургадугаар сарын 6-нд, ахлах ангийнхан зургадугаар сарын 13-нд, цэцэрлэг тавдугаар сарын 31-нд амарна. 2020 оны хичээлийн шинэ жил наймдугаар сарын 15-нд орно” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү