ЭМЯ: БНСУ, Иран, Итали, АНУ, Германд халдвар эрчимтэй тархаж байна


4 жил

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

Д.Нарангэрэл, Өнгөрсөн 24 цагт дэлхийн 173 оронд COVID-19  халдвар бүртгэгдлээ. БНСУ, Иран, Итали, АНУ, Германд халдвар эрчимтэй тархаж байна.

Сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр халдвар гарлаа. Европоос Ази тив рүү халдвар шинээр зөөвөрлөгдөн орж ирж байна. Азийн хоёр дахь тои тархалт гарах нь гэж ДЭМБ-аас анхааруулж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Италид өнгөрсөн 24 цагт 427 нас баралт бүртгэгдэж, нийт 3000 давлаа. 41035 хүн халдвар авчээ. Ламбордин мужид цогцос хадгалах, чандарлах байгууллагууд ачааллаа дийлэхгүй болж бусад мужаас дэмжлэг хүсэж байна. ЮНЕСКО-гоос дэлхийн 107 улс оронд бүх сургуулийг үндэсний хэмжээнд хаасан байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү