Австрали улс хилээ хаалаа


1 долоо хоног

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон гадаадаас ирэх иргэд, аялагчдын хувьд хилээ хааж буйгаа мэдэгдлээ. Тэрээр өчигдөр улс даяар онцгой байдал зарлаж өөрийн иргэдийг гадагш зорчихгүй байхыг анхааруулаад байсан юм.

Скотт Моррисон "Бид хориг арга хэмжээг дөрөвдүгээр түвшинд хүртэл ахиулж байна. Энэ бол Австралийн түүхэнд анх удаа болж буй зүйл" гэсэн бөгөөд одоогоор хориг ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна.

Гуравдугаар сарын 15-нд тэрээр олон улсын нислэгээр ирж буй зорчигчдыг 15 хоног тусгаарлаж гаднын аяллын хөлгийг дараагийн 30 хоногийн турш нэвтрүүлэхгүй гэж мэдэгдээд байв.

Эх сурвалж: Aljazeera.com

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү