Иргэн Г.Загдаад хоёр сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулжээ


4 жил

“Зөв Амьдрах Ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж буй тухай бид мэдээлсэн. Тэгвэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсээс түүнд хоёр сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Тодруулбал, энэ сарын 21-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1, 5.3.1 заалтуудад үндэслэн, иргэн Г.Загдааг бусдын нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон хэргээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

Түүний өөрийн төрсөн охинтойгоо уулзахаар ирсэн эмэгтэйг зүй бусаар дуудан, доромжилж буй бичлэг цахим орчинд байршиж, иргэдийг дургүйцлийг хүргээд байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү