Улаанбаатарт 8 хэм хүйтэн


4 жил

Өнөөдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээ хаагдах, халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 02 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 12-17 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэйЦас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 870  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү