"Guys" хамтлагийн М.Мягмар жюү жицүгийн тамирчин болов


4 жил

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Жиүжицүгийн их спортод дурласан хэрнээ очиж чадалгүй явсаар маш урт хугацааг өнгөрөөсөн хүн өнөөдөр “Garuda BJJ ба MMA” клубт анхны бэлтгэлээ хийлээ. Өөрийн гэсэн онцлог хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, мөн маш сайхан соёлыг агуулсан спорт байна. Бахадмаар... Өөрийн хоёргүй сэтгэл, зүтгэлээр энэхүү спортыг өнөр өтгөн гэр бүл болтол нь хөгжүүлж дэлгэрүүлж ирсэн найз О.Болд-Эрдэнэ болон хамтран зүтгэгч бүх жиүжицүгийн ахан дүүстээ амжилт ялалтын оргил бүхнийг хүсэн ерөөе. Найрсаг сэтгэлээ дэлгэн угтсан сайхан хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа” хэмээн нийтэлжээ. 

Ташрамд дуулгахад, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал, Шивээсчин Бандага, Жи мобайл ХХК-ын захирал н.Дашням гэх мэт олон олон эрхмүүд тус спортоор хичээллэж, олон улсын чанартай медалиуд хүртэж байсан билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү