Жүжигчин Г.Ананд согтуугаар жолоо барьж яваад хүний аминд хүрчээ


8 сар

2020.01.16-ны шөнийн 05:50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан ноцтой осол гарсан. 

Осол гаргасан Mercedes Benz маркийн автомашиныг жолоодож явсан А гэх хүн нь залуу жүжигчин Г.Ананд байжээ. тэрбээр осол хийх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин мөргүүлсэн Toyota Premio маркийн автомашины жолооч газар дээрээ амиа алдсан юм. 

Жүжигчин Г.Анандын хувьд “Single ladies” уран сайхны кинонд адуучин залуу Алтангэрэлийн дүрийг бүтээсэн. Усанд сэлэлт, сагсан бөмбөг, бодибилдингийн спортоор хичээллэдэг. Санхүү, эдийн засгийн их сургуулийг төгссөн нэгэн юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү