Эдийн засагч Л.Наранбаатарыг саатуулжээ


1 сар

Эдийн засагч Л.Наранбаатар ЕТГ-ын дарга З.Энхболд нар сүүлийн үед үл ойлголцох болсон. Үүнийгээ хэд хэдэн удаа илэрхийлсэн удаатай.

Л.Наранбаатар “ЕТГ-ын дарга З.Энхболдын өөртөө хамаагүй гэдэг, нүүрс угаах “СТРАТО” ХХК нь Говьсүмбэр аймгийн  Шивээ-Овоо суманд байрладаг, өнгөрсөн намар нээлтээ хийсэн ААН бөгөөд АМНАТ-ыг хүчингүй болгосон. Уг компани жилдээ 1.5 сая тонн коксжих нүүрс боловсруулах хүчин чадалтай, томоохон үйлдвэр. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нарын оффис нэг байдаг” хэмээсэн юм.

Тэгвэл эдийн засагч Л.Наранбаатарыг саатуулжээ. Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Хонгил уруу чирэгдэхээр боллоо. Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ” хэмээн нийтэлжээ. З.Энхболдтой үл ойлголцсон маргааны улмаас түүнийг баривчилсан байх гэж хардаж байгаа хүн цөөнгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү