Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээж авлаа


4 жил

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг Байнгын хороод хэлэлцэж, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хоригийг хүлээж авах нь зөв гэж үзсэн. Харин бусад асуудалтай холбоотой хоригийг хүлээж авахгүй байхаар санал нэгдсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

Я.Содбаатар: Аймаг, нийслэлийн төсөв хэлэлцэж байгаа энэ үед улсын төсөвт өөрчлөлт оруулах хүндрэлтэй. Тиймээс хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд тавьсан хоригийг дэмжихгүй. Харин нийгмийн даатгалын сангийн төсөвт тавьсан хоригийг дэмжиж байна. Үүнийг эргэж харах шаардлагатай. Ер нь нийгмийн даатгалын тогтолцоогоо өөрчлөх шаардлага үүссэн.

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь дэмжиж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж байгаа асуудлыг олон түмэнд зөвөөр ойлгуулах шаардлага үүссэн. Нийгмийн даатгалын сан яагаад алдагдалтай байгааг сайн ойлгох ёстой. Улстөржсөн хий хоосон яриа их гардаг. Баталсан бодлогоор манай улс 2021 онд хагас, 2022 онд бүрэн хуримтлалын сантай болох ёстой. Гэтэл энэ ажил орхигдсон. Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх асуудалд анхаарлаа хандуулах цаг болсон шүү. Иргэдийн мөнгөөр Нийгмийн даатгалын санг нөхөж болохгүй. Харин замбараагүй олон хөрөнгө оруулалт, улстөржсөн олон төслөөсөө хасч, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв.

С.Чинзориг: Нийгмийн даатгалын сан үлдэгдэлгүй хүндрэлтэй байгаа гэж ярьж байна. Би одоогийн нөхцөл байдлыг хэлье. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 1.1 их наяд, тэтгэврийн сангийн үлдэгдэл хоёр сарын нөөцтэй болсон. Одоо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал сарынхаа орлогоор тэтгэврээ тавих шахуу байдал руу орох нь. Төрийн бодлого тогтворгүй байгаагаас Нийгмийн даатгалын санд хүндрэл үүсч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар бууруулснаар 1.8 их наяд төгрөг алдагдсан. Мөн өмнөх УИХ-ын үед нийгмийн даатгал төлөөгүй хүмүүсийг төлсөн болгосноор 700 гаруй тэрбум төгрөг алдагдсан. Энэ мэт тогтворгүй бодлогоос хамаарч санд асуудал үүссэн.

Н.Учрал: Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөхгүй бол ард иргэд нуруугаа авахууллаа шүү. Хэдий болтол ингэж явах вэ. Хувийн тэтгэврийн сантай болох цаг болжээ. Энэ шинэчлэлийг хийхгүй юм уу. 

Ч.Хүрэлбаатар: Улс төрийн шинжтэй хориг байна. Ажил хэрэгч, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлсон хориг байвал боломжтой. Өөрсдийнх нь хийж чадаагүй зүйлийг хийх гэсэнд тавьж байгаа хориг шиг байна. 2012-2016 онд Монгол Улс авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн байсан шүү. Хоёр, гурван төсөвтэй, төсвийн тогтвортой байдал байхгүй. Хүнд хэцүү үедээ ОУВС-д хандаж, эдийн засаг сэргээд эхлэхээр тохиролцсон зүйлүүдээ хэрэгжүүлэхгүй байвал Монголын нэр хүнд ямар болох вэ. Монгол Улс гадаад орчинд байгуулсан гэрээ хэлцэл, тохирсон зүйлүүдээс ухарч, худлаа хэлж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байх ёстой. Тиймээс хоригийг хүлээж авахгүй.

Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад 2020 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.2 хувь нь дэмжсэнгүй. Мөн Ирээдүй өв сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бүхэлд нь тавьсан хоригийг гишүүдийн 75.6 хувийн саналаар хүлээж авсангүй. 

Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэлээр санд 174.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсоныг хүчингүй болголоо. Харин

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү