Ирцгүй хуралдаж, С. Эрдэнийн санаачилсан төслийг унагалаа


10 сар

 УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүн О.Баасанхүү үг хэллээ. Тэрбээр Чуулганы хуралдаанд яг одоо 18 гишүүн байна, ирцээ бүрдүүлж байж, чуулганаа эхлүүлмээр байна. Тэгэхгүй бол хэлэлцэх асуудлууд унах гээд байна" гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Малчдын зөвлөгөөн болж байна, эмэгтэйчүүдийн арга хэмжээ болж байна. Гэхдээ гишүүд санал хураалтад оролцоно шүү" гэсэн юм. Ингэж хэлээд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн хуралдаанаар хэлэлцээд санал хурааж чадалгүй хойшлуулсан байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслөөр санал хураахад гишүүдээс дэмжлэг хүлээж чадалгүй унав.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү