Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион явуулдаг дүүргийн Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн 2 өдрийн турш үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. Нийтдээ 84 тамирчин оролцсон тэмцээний эрэгтэй төрөлд 3-р байранд 5-р хорооны иргэн Ч.Мөнхбат, 2-р байранд 6-р хорооны иргэн С.Сод-Эрдэнэ, 1-р байранд 18-р хорооны иргэн Г.Агархорол нар тэргүүлсэн бол эмэгтэй төрөлд 3-р байранд 17-р хорооны иргэн С.Даариймаа, 2-р байранд 5-р хорооны иргэн Д.Мөнхсайхан, 1-р байранд 16-р хорооны иргэн Г.Бямбарагчаа нар шалгарлаа. Шалгарсан тамирчид нийслэл, улсын аваргад өрсөлдөх эрх бүхий батламж, мөнгөн шагналаар шагнагдсан бөгөөд нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14, 15-нд болно.