З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорилоо


4 жил

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.11.28/ хаалттай болж өндөрлөлөө. Шүүх хурал тав хоногийн дараа дахин товлогдох юм. Сайд асан З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорихоор болсон бөгөөд хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлжээ.

 З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг шүүж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар З.Баянсэлэнгийг цагдан хорьсон. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм. Нийтдээ 11 хүнд холбогдох хэргийг 20 өмгөөлөгч өмгөөлж байгаа юм.  Шүүхийн байрны өмнө МАХН-ын гишүүд, дэмжигчид уриа лонзонтой жагсаж байна. Шүүх хуралдаа З.Баянсэлэнгэ хорихоос ирж оролцжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү