Бүх нийтийн амралтын өдрүүдээр ажиллах байгууллагуудын ЦАГИЙН ХУВААРЬ


4 жил

Өнөөдөр маргааш хоёр өдөр монголчууд бүх нийтээр амарч байна. Үүнтэй холбогдуулан, Нарантуул, Хархорин, Хүчит шонхор, Да хүрээ, Зуун айл зэрэг томоохон захууд амарна. Харин Имарт, Миний супермаркет, Оргил худалдааны төв, Тэнгэр плаза, Сансар зэрэг супермаркетууд цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ

Иргэд банкуудын тус, тусын лавлах руу залгаж хаана, аль салбар ажиллаж буйг мэдэх боломжтой юм. Учир нь Хаан банкны Улаанбаатар хотын бүх салбар, нэгжүүд амрах ажээ.

  • Цахим Банк
  • КИОСК машин
  • Экспресс Банк
  • АТМ танд 24 цагийн турш нээлттэй үйлчилнэ.

Төрийн банкны Занабазар, Сонгинохайрхан, Хоймор, Сансар, Хан-Уул тооцооны төв ажиллаж байна. Харин Худалдаа хөгжлийн банкны бүх салбар, тооцооны төвүүд өнөөдөр амарна. Та төлбөр тооцоогоо Ти Ди Би Онлайн болон Мост Мони ашиглан саадгүй гүйцэтгэх боломжтой. Голомт банкны Цамбагарав, Сансар, 120 мянгат, Москва салбар 11.00-17.00 цаг хүртэл ажиллана.

Хан-Уул дүүрэг Имарт салбар 09.00-22.00 цаг хүртэл, Солонго салбар 24 цагаар, Оюутолгой ТТ 09.00-19.00 цаг хүртэл ажиллах ажээ. 

ХАС БАНК

11 сарын 26- өдөр 

  • Имарт салбар 09.00-17.00 цаг хүртэл ажиллана. 

11 сарын 27-ны өдөр

  • Имарт салбар 09.00-17.00 цаг,  Түшиг салбар 10.00-17.00 цаг хүртэл ажиллана.  

ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ

Маргааш буюу 11 сарын 27-ны өдөр

Улсын драмын эрдмийн театрт "Тэнгэрийн хүү" жүжиг 

11 сарын 26-ны өдөр 

  • Аглуу энтэртайнмэнтын "Эхнэрээрээ тогловол үү на на" хошиг урлагийн жүжиг Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагт 
  • Эмоци продакшны "Гайхамшигт монголчууд" хошин шоу тоглолт Соёлын төв өргөөнд 
  • "Жаргалтай байх нь чухал" хошин шоу тоглолт МҮЭСТО-нд 

ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АЖИЛЛАХ ХУВААРЬ 

Өнөөдөр Нарантуул, Хархорин, Хүчит шонхор, Да хүрээ, Зуун айл зэрэг томоохон захууд амарна. Харин Имарт, Миний супермаркет, Оргил худалдааны төв, Тэнгэр плаза, Сансар зэрэг супермаркетууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

ЭМНЭЛЭГ

Дүүргийн эмнэлэгүүдийн яаралтай тусламжийн хүлээн авах тасаг ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү