Улаанбаатарт -13 градус хүйтэн байна


4 жил

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.  Дархадын хотгороор 19-24 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хангай,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү