УИХ өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэг ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар тус хорооны дэд дарга Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшүүлсэн юм. УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж, Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томиллоо.
