Д.Оюунхорол: Төсвийн хуваарилалт тэнцвэргүй байгааг засч залруулах шаардлагатай


4 жил

- УИХ-ын гишүүд 2020 ны улсын төсвийн хуваарилалтыг шударга бус байна гэж ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Бид төсвийн хуваарилалтын талаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонсч байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол төсвийн хуваарилалт шударга бус болсныг онцолж байна.- 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд яаж үр нөлөөгөө өгч байгааг Сангийн сайдаас бид шаардаж байгаа. . Тиймээс иргэдэд бодит нөлөө үзүүлэх тодорхой ажил хийгээч гэдэг саналыг тавьж байгаа юм.

Мөн төсвийн хөрөнг өоруулалтын хуваарилалт буруу хандлагатай байдаг, жил жилд. Салбарын сайд, дарга нарын өөрийн тойрогт илүү хуваарилдаг. Тэгш хуваарилах зарчим алдагддаг. Үүнээсээ болж төсвийг засч, залруулах шаардлага үүсдэг. Энэ жилийнх ч мөн тэнцвэргүй орж ирсэн.

Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалт жил бүр гүйцэт хийгдэхгүй байна. Өнгөрсөн оных л гэхэд 40 хувьд ч хүрээгүй байна. Тиймээс яагаад ингэж хөрөнгө оруулалт хийгдэхгүй хаягдаж байгаад Сангийн яам дүгнэлт хийж орж ирэх ёстой. Өнөөдрийн байдлаар дүгнэлт, тайлбар хийгээгүй байна.

Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 319 тэрбумыг татахаар болсон байна. Гэтэл Улаанбаатарт 1,5 сая хүн амьдарч байна. Улаанбаатар хотын ачаалал, хөрөнгө оруулалт хоёрыг харьцуулахад үнэхээр шударга бус. Тэр Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалт яагаад ийм шударга бус байгаа юм бэ гэдгийг тайлбарлах ёстой. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү