Испаний шигшээ баг дэлхийн аваргаар шалгарлаа


5 жил

Өмнөд хөрш БНХАУ-д өнгөрсөн сарын 31-нд нээлтээ хийсэн сагсан бөмбөгийн ДАШТ-ий шувтрагын тоглолт өнгөрөгч ням гарагт Бээжин хотноо боллоо. Аваргын алтан медалийн төлөө 1950 оны дэлхийн аварга Аргентин болон 2006 оны дэлхийн аварга Испаний шигшээ багуудын дунд болсон. Тоглолтын эхнээс л Испаний шигшээ баг санаачлалыг аван тоглосоор 95-75 харьцаатай ялалт байгуулж дэлхийн аваргад 2 дахь удаагаа түрүүлж байна.

Хүрэл медалийг Францын шигшээ баг хүртсэн бөгөөд 67-59 харьцаатай Австралийн шигшээ багийг хожсон. Францын шигшээ баг 5 жилийн өмнө Испанид болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа давтаж хошой хүрэл медалийн эзэд боллоо. Энэ удаагийн ДАШТ-ий үнэ цэнэтэй тоглогчоор Испаний шигшээ багийн тоглогч Р.Рубио шалгарсан бол бэлэгдлийн шигшээ багт Сербийн Б.Богданович, Францын Е.Фурнье, Аргентины Л.Скола болон Испаний Р.Рубио, М.Газол нар нэрлэгдсэн байна. Ийнхүү бүтэн 16 хоног үргэлжилсэн сагсан бөмбөгийн ДАШТ өндөрлөлөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү