“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн эхэллээ


1 долоо хоног

“Мишээл экспо” төвд  “Улаанбаатар түншлэл-2019” олон улсын  уламжлалт үзэсгэлэн яармаг эхэллээ. 

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний  үйлдвэрлэл, үйлчилгээ,  брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжыг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулах яьдал юм.

Үзэсгэлэн ирэх даваа гараг хүртэл үхргэлжлэх бөгөөд БНСУ, БНХАУ, ОХУ, Тайванийн  бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой.

  Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Беларус улс түнш орноор оролцож “Белаз”, Минскийн тракторын үйлдвэр, “Могилолифтмаш”, дарсны болон хүнсний үйлдвэрүүдийн төлөөлөл ирээд байгаа аж.

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр зохиогдож байна

  • Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
  • Уул уурхайн ханган нийлүүлэлт
  • Мэдээллийн технологи
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
  • Ноос ноолуур, арьс ширэн эдлэл
  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Шинэ техник, технологи, инноваци
  • Үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү