ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын гурван хүнийг өчигдөр орой суллажээ


5 жил

Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг энэ сарын 09-10-нд шилжих шөнө АТГ-аас цагдан хорьсон. Тодруулбал түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байсан юм. Түүнтэй хамт мөн хоёр хүнийг хорьсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн.

Тэгвэл тэднийг 48 цаг цагдан хориод, үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж өчигдөр орой сулласан гэх мэдээлэл ирлээ.

2017 оноос Эрүүл мэндийн даатгалын газрын даргаар ажиллаж буй тэрбээр өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж явсан байдаг. Мөн УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү