Имартынхан Нийслэлийн Онцгой Байдлын газарт хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвжээ бэлэглэлээ


5 жил

Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газар, Онцгой байдлын албаны техник, багаж хэрэгслийн хангамж нэмэгдэж, сайжирч байгаа хэдий ч одоо ч гэсэн хүрэлцээ муутай байдаг байна. Тус нөхцөл байдлыг соргогоор мэдэрсэн Имарт хайпермаркет буюу Скай хайпермаркет ХХК, Солонгосын Имарт Компанийн зүгээс хүнд нөхцөлд нийт иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалахын төлөө хөлс хүч, бие сэтгэлээрээ хичээнгүйлэн ажилладаг гал сөнөөгч албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор БНСУ-ын Гал сөнөөх албанд ашиглагддаг хамгийн сүүлийн үеийн хүчилтөрөгчийн төхөөрөмж, аврах дэвжээ гэх мэт нийт 60 гаруй сая төгрөгийн үнийн дүн бүхий багаж, хэрэгслийг бэлэглэлээ.

Скай Хайпермаркет ХХК нь нийт ажилтан, албан хаагчидтайгаа хамтран нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяныг сар бүр тогтмол зохион байгуулдаг ба ингэхдээ нийгмийн сайн сайхны төлөө, нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулдаг байна. 2018 онд гэхэд 100 гаруй сая төгрөгийн Сайн үйлсийн ажил хийжээ. Цаашид ч энэ ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлэх болно хэмээн Скай хайпермаркет ХХК-нийн гүйцэтгэх захирал Л. Жавзмаа дурдлаа.

Дашрамд дурдахад Имартынхан 4-хөн өдрийн өмнө Хан-Уул дүүрэгт 3 дах салбараа нээсэн бөгөөд Монголдоо хамгийн олон авто зогсоолтой, Хамгийн олон хэрэглэгчид үйлчлэх хүчин чадалтай хайпермаркет юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү