Чингис хааны музей байгуулах шийдвэр гаргахаар төлөвлөжээ


5 жил

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах тухай тогтоол баталсан юм. Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хэнтий аймгийн Дадал сум буюу Чингис хааны төрсөн газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэлээд том бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Энэ бол Чингис хааны хөшөө дурсгалын цогцолбор. Жуулчдыг татах ийм томоохон бүтээн байгуулалт олон жилийн турш яригдаж эхэлсэн. Хэнтийн аймгийн Дадал суманд баригдаж байгаа Чингис хааны хөшөө дурсгалын цогцолборыг түшиглээд Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулах тогтоол баталлаа. Энэ хүрээлэн нь Чингис хаантай холбоотой олон улсын арга хэмжээ зохион байгуулах, эрдэм шинжилгээний сургалт зөвлөгөөн явуулах, тэмдэглэлт өдрүүдээр нь үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулж байх юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд энэ ажлыг эхлүүлэхээр боллоо” хэмээн хэлж байсан юм.

Ирэх долоо хоногт Чингис хаан судлалын хүрээлэнгийн дэргэд Чингис хааны музей байгуулах шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү