НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын даргыг огцруулах санал гаргав


5 жил

 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан өнөөдөр Хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ-д тавилаа. НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан яг одоо болж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн хотын шуудан 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлан гэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Харин энэ үеэр төлөөлөгч Ж.Батсайхан   “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан албан тушаалын төлөө улайран томилогдсон хүн. Гэтэл Засаг дарга болсноосоо хойш нийслэлд хийж, хэрэгжүүлсэн, нийслэлийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдсэн ажил огт байхгүй. Дүр эсгэсэн хэлбэр төдий, бусдын санаачилсан ажлуудыг хийсэн мэт дүр эсгэж байна. Ганцхан жишээ хэлэхэд, гамшгаас хамгаалах ажлыг хийсэн гэж хийсэн ажилдаа онцгойлон дурджээ. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж, хийсэн ажил. Бодлогын хэмжээний, мөрийн хөтөлбөрт тусгасан ажил нэг ч хийгдэхгүй байна. Түүний оронд төрийн мэргэшсэн албан хаагчдыг хууль зүйн үндэслэлгүй халж, хувийн компанидаа халаа, сэлгээ хийж байгаа мэт аашилж байгаа нь ноцтой алдаа юм. Мөн дөрвөн орлогчийг зургаа болгосон, өөрийнхөө Засаг даргаар томилоход дэмжсэн хүмүүсийг орлогчоор томилсон, өөрийг тань шүүмжилсэн хүмүүсийг гүтгэж, гутаан доромжилж байгаа тань үнэн. Нийслэлийн иргэдийн эрх ашгаас илүү хувийн эрх ашгаа урьтал болгодог. Тиймээс Хотын Засаг даргыг огцруулах асуудлыг тавьж байгаа бөгөөд огцруулахын төлөө эцсээ хүртэл шударгаар тэмцэнэ” гэлээ. 

Ж.Батсайхан нь НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [105.112.32.xxx] 5 жил
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
01 [103.9.90.xxx] 5 жил
Ta nar boliochee sandal shiree solij suuhaas uur Ajil alga uu ene niisleld chin denduu ymaa