Г.Алтантүрүү: Баяртай ”Танайд хоноё”


5 жил

25-р суваг телевизийн бүтээл "Танайд хоноё" нэвтрүүлгийн амин сүнс болсон хөтлөгч Г.Алтантүрүү өнөөг хүртэл нийтдээ 500 орчим айлд хоносон байдаг байна. Харин тэрбээр дахин "Танайд хоноё" нэвтрүүлгээ хөтлөхгүй гэдгээ албан ёсоор зарлаад байна. Амьдралын олон өнгийг тун ч энгийн байдлаар харуулсаар ирсэн тэрбээр энэ тухай "Хүмүүс их асуудаг юм. Яагаад "Танайд хоноё" нэвтрүүлгээ хийхээ больчихсон юм бэ гэж. Нэгдүгээрт 25-р суваг телевизтэй хийсэн гэрээ маань энэ тавдугаар сард дууссан. Хоёрдугаарт "76-р яасан их явдаг юм бэ" гэх болсон. Захиалгат нэвтрүүлэг жин татдаг болсон нь үнэн. Энэ нь үзэгчдийн таашаалд нийцэхгүй байгаа учраас гэрээгээ дуусгаад өндөрлөж байгаа. "Танайд хоноё" нэвтрүүлэг бид хоёр хамтдаа хөгжсөн. Олон айлын гэрэл гэгээ, аз жаргалыг бусад айлуудтай хуваалцлаа. Намайг үргэлж л "Танайд хоноё"-ийн Алтантүрүү гэж дуудах байх. Энэ надад үнэхээр гайхалтай, бахархмаар нэр юм даа. 

Намайг нэвтрүүлгээ хийхгүй завсарлаж байх хооронд олон залуус уг нэвтрүүлгийг хийсэн. Үзэгчид олон байр суурьтай л байгаа байх. Тэр бүр залуус сэтгэлээсээ хийсэн гэдэгт би итгэлтэй байна. Одоо хийж байгаа залууг ч гэсэн та нар маань дэмжих ёстой. Дэмжээсэй гэж би хүсэж байна. "Танайд хоноё" жинхэнэ монгол санаа учраас он удаан жил наслах байх. Нэвтрүүлэг өөрөө тухайн телевизийн өмч мөн. Тэгэхээр өөр телевизед нэвтрүүлгээ барьж очихгүй. Усласан газар руу гаа нэвтрүүлгээ аваад явна гэж ярих зүйл надад байхгүй" хэмээсэн байна. 

Тэрбээр олон жилийн турш хийсэн энэхүү нэвтрүүлгийнхээ хамгийн сүүлийн дугаарыг тун удахгүй хийх гэж байгаа ажээ. Хонох айлаа рандомоор тодруулж байгаа бөгөөд Монгол орны 21 аймгийн хаа ч байсан хамаагүй очиж нэг өдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлэхээр болсон байна. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү