БЗД-ийн Хороод сайн туршлагаа солилцов


5 жил

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрынХяналт мониторингийн албанаас хороодын үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх зорилготойхэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг нь 2019 оныгМонгол Улсын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болон Баянзүрх дүүргийн “Инээмсэглэн угтах жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан байна.

Тус хэлэлцүүлгийгөрнүүлснээр иргэдэд төрийн үйлчилгээг анхан шатандхүргэж буй хороодын албан хаагчдийн ажил үүргийг эрчимжүүлэх, мэдээллээр хангаж харилцан туршлага солилцох чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болсонюм.

Түүнчлэн энэ үеэр Хяналт мониторингийн албанаас дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны эхний улирлынтайланболондүүргийн энэ оны дээдгазрынтогтоолшийдвэрийнбиелэлт, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн үнэлгээг тус тус танилцуулсан байна.

Дашрамд, тус хэлэлцүүлгийн хорооддоо “Сайн туршлага хуваалцая” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга Ү.Билэгсайхан  хороондоо камержуулалтыг хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа сайн туршлагаа солилцсон юм. Харин дүүргийн 11 дүгээр хорооны сайн туршлагатай энэ сарын 20,21-ний өдрүүдэд танилцахаар болсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү