Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ


5 жил

БНХАУ-ын Хөх хотноо зохион байгуулсан “Хөх хот-2019” тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр тавдугаар сарын 26-нд барилдаж, мөнгөн медалийн эзэн болжээ.

Тэрбээр олимпоос алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ой дээрээ  “Хөх хот- 2018” гран пригаас алтан медаль хүртэж байсан бол, энэ жил "Хөх хот-2019” гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас нийт 24 бөх барилдаж, Олимпын аварга Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдан мөнгө медаль авсан бол Ё.Басхүү, Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртсэн байна.

Хөх хотын гран прид Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Азийн аварга Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, Н.Дагвасүрэн, Азийн АШТ-ий мөнгөн медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр нар барилдаж ялагдан, тэмцээнээ дуусгаснаар  монгол жүдочид багийн дүнгээр XI байрт шалгарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү