Японы “Рэйва” он тоолол тавдугаар сарын 1-нээс эхэлнэ


5 сар

Япон улсад “Рэйва” нэртэй  шинэ эхэлж байгааг тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга олон нийтэд зарлалаа.

Одоогийн эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж түүний ууган хүү Нарухито хаан ширээнд заларснаар “Хэйсэй /амар амгаланг тогтоосон /” эрин албан ёсоор өндөрлөх юм. Ерөнхий сайд Шинзо Абэгийн танхим шинэ эриний нэрийг баталснаар ийнхүү олон нийтэд зарлажээ.  Эзэн хаан Акихитог 1989 онд хаан ширээнд залрахын өмнө шинэ эриний нэрийг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кэйзо Обүчи зарлаж байсан байна.

Японы эрдэмтэн судлаачдын санал болгосон нэрсээс сонгож, шинэ эриний нэрийг тодруулснаар  тавдугаар сарын 1-нээс эхлэн “Рэйва”-ийн нэгдүгээр он эхлэх юм. Шинэ эриний нэрийн утгыг Японы ерөнхий сайд Шинзо Абэ удахгүй хэвлэлийн хурал дээр ард түмэндээ тайлбарлах ажээ.

Эх сурвалж:BBC

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү