Нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэх бэлтгэлийг эхлүүллээ


1 долоо хоног

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийг цахимжуулах ажил хийгдэж эхэлжээ. Энэ ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын хэсэг томилон, албан ёсоор анхаарал хандуулж эхэлж байгааг эх сурвалж хэллээ. 

Бага ангийн сурагчдын бүртгэлийг цахимжуулсанаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ хамран сургах тойрогт нь суралцуулахаас гадна сургуулиудын удирдах ажилтнууд авлига, хээл хахуульд холбогдохгүй байх нэг үндэс болох юм.

Боловсролын байгууллага цэцэрлэгийн цахим бүртгэлийг амжилттай хэрэгжүүлсэнээр цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх эцэг, эхчүүдийн цаг завыг хэмнэх болсон. Цэцэргэлийн насны 150 мянга орчим хүүхэд байгаа ч өнөөдрийн байдлаар 120 мянга орчим бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулаад байгаа аж. Үүний нэгэн адилаар Ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдээ цахимаар бүртгэж эхэлсэн тохиолдолд нийт эцэг, эхчүүдийн цаг завыг хэмнээд зогсохгүй “Цахим засаглал”-ыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртож байгаа гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдэгдлээ.

Бидний авсан мэдээллээр өчигдөр /2019.03.12/ албан ёсоор ажлын хэсэг томилогдож, цахим бүртгэлээр бага ангийн сурагчдыг бүртгэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Ажлын хэсгийн бэлтгэл энэ долоо хоногтоо багтаж дуусна гэж нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ. Эхний удаад нийслэлийн хэмжээнд цахим бүртгэлийн ажлыг нэвтрүүлэхээр зорьжээ. Ирэх хичээлийн жилд 36 мянга орчим шинэ сурагчийг цахимаар бүртгэх тооцоолол байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү