Д.Эрдэнэбат: Хаврын чуулганы эхэнд АН-ын бүлэг тарж байгаагаа мэдэгдэнэ


5 жил

Хаврын ээлжит чуулганы эхэнд УИХ дахь АН  бүлгийнхээ  үйл ажиллагааг дуусгавар болгохоо  УИХ-ын даргад мэдэгдэнэ гэдгийг өнөөдөр тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тодотголоо. Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Л.Болд гишүүн өөрийнхөө сонголтыг хийсэн юм шиг байна. Бид үүнд хүндэтгэлтэй хандана. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Гэхдээ бидэнд ганц боломж алдагдах нь завсарлага л авах боломжгүй болно” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү