ОСКАР 2019 Шилдэг туслах дүрүүд тодорлоо


5 жил

91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо /2019.02.25/ АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" театрт болж байна. Дөнгөж сая шилдэг туслах дүрүүд тодорлоо. "Green book" киногоор "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг Махершала Али, "If Beale Street Could Talk" киногоор "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналыг Режина Кинг нар тус тус хүртлээ. Энэ жилийн "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн тус жүжигчид Оскарт мөн цойлов. 

Махершала Алигийн хувьд 2017 оны Оскарын наадмаас "Moonlight" киногоор "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг хүртэж байсан юм.

Шилдэг эрэгтэй туслах дүр /Supporting Actor/

  •  WINNER: Mahershala Ali (Green Book)
  • Richard E. Grant (Can You Ever Forgive Me?)
  • Sam Elliott (A Star Is Born)
  • Sam Rockwell (Vice)
  • Adam Driver (BlacKkKlansman)

Шилдэг эмэгтэй туслах дүр /Supporting Actress/

  •  WINNER:Regina King (If Beale Street Could Talk)
  • Amy Adams (Vice)
  • Marina De Tavira (Roma)
  • Rachel Weisz (The Favourite)
  • Emma Stone (The Favourite)
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү