О.Энх-Эрдэнэ дараагийн шатанд шалгарч чадсангүй


5 жил

"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй "CBS" телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож буй. Тэрбээр эхний шатандаа Жорж Стрэйт (George Strait)-н "Amarillo By Morning" хэмээх дууг дуулж, үндсэн гурван шүүгчээс хамгийн дээд буюу 45-50 оноог авч чадсан.

Тэгвэл өнөөдрийн дугаарт Энэтхэгийн 11 настай төгөлдөр хуурч хүү Лидиан Надхасварам (Lydian Nadhaswaram)-тай өрсөлдөж, 10 онооны зөрүүгээр ялагджээ. 

О.Энх-Эрдэнэ Жош Тёрнер (Josh Turner)-ын "Your Man" дууг дуулсан бол Лидиан Моцартын "Turkish March"-г нүдээ боон тоглож сонирхуулжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү