Д.Дорлигжавыг цагдан хорих тухай шийдвэрийг хэвээр үлдээлээ


5 жил

Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо нэмж шинээр нотлох баримт гаргах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 16-ны өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан билээ. Шүүх хуралдаанд Д.Дорлигжав, Д.Баатар нарыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг өнөөдөр хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт Нийслэлийн прокурорын  газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатар болон Чангаа овогтой Бямбаа нартай хамтран Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа“ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешнл“ компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү