Ши Жиньпин, Владимир Путин нарын шинэ жилийн мэндчилгээний гол мессеж


3 долоо хоног

ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар шинэ оны мэндчилгээгээрээ дамжуулан "2019 онд эдийн засгаа дэмжих бодлого баримтална" гэдгээ илэрхийллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Дотоодын нөөц бололцоондоо түшиглэн иргэдийнхээ амьжиргааны түвшнийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгийг онцолсон байна. Харин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Эдийн засгийн өсөлт хэт саарахаас сэргийлэх арга хэмжээг засгийн газар авч хэрэгжүүлнэ” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бид эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, боловсрол, соёлын хүрээнд олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болно. Түүнчлэн улсынхаа бүх иргэдийн аж байдал, амьдралын чанарыг нэмэгдүүлэхийн төлөө алхам алхмаар урагшилж, ирж буй шинэ ондоо илүү эерэг өөрчлөлтүүдийг бүтээх болно. Бид үүнийг хамтын хүчээр л хийж чадна. Өөр хэн нэгэн туслахгүй, тусалж ч байгаагүй. Тиймээс бид өөрсдөө хүчтэй, нэгдмэл нэг баг байх нь чухал” хэмээн онцолжээ.

Харин БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Дэлхийн хэмжээнд авч үзвэл бид сүүлийн нэг зуун жилд байгаагүй маш том хувьсал өөрчлөлттэй үетэй нүүр тулгараад байна. Энэ өөрчлөлт ямар ч үр дүн авчирсан бай БНХАУ тусгаар тогтнол, аюулгүй байдлаа үргэлжлүүлэн итгэл дүүрэн хамгаалах болно. Түүнчлэн БНХАУ дэлхийн энх тайван, нийтлэг эрх ашиг, хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэсэн хэвээр байна. Бид “Бүс ба Зам” санаачилгаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дэлхийн нийтийн хөгжил цэцэглэлтийн төлөө тууштай ажиллах болно” гэсэн байна.

 эх сурвалж: www.gogo.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү