Дональд Трамптай өрсөлдөх эхний хүн тодорчээ


5 жил

АНУ-ын сенатор Элизабет Уоррен 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихийн төлөө өрсөлдөх эхний хүн болж байгаагаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Гэхдээ 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эцсийн шийдвэрийг 2019 оны эхээр гаргах аж.

69 настай Уоррен 2013 оноос хойш Массачусетс мужийн сенатороор сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр Дональд Трампын бодлогыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг юм. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамптай өрсөлдөхийн төлөө Ардчилсан Намаас олон хүн нэрээ дэвшүүлэх төлөвтэй байгаа. Элизабет Уоррен тэдний дотроос одоогоор хамгийн нэр хүндтэй, хүчтэй нэр дэвшигч болж байна.

Дашрамд сонирхуулахад, Элизабет Уоррен өөрийгөө индиан гаралтай гэж үздэг бөгөөд хариуд нь Дональд Трамп түүнийг “Покахонтас” хэмээн хочилж байв. Уоррены мэдэгдлийн дараа Fox News суваг Дональд Трамптай утсаар ярихдаа 2020 оны сонгуульд хэн ялахыг түүнээс асуусан байна. Харин Трамп “Би хэлж мэдэхгүй байна. Та түүний (Уоррены) сэтгэл мэдрэлийн эмчээс асуусан нь дээр болов уу” гэж хариулжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү