Хятадад химийн үйлдвэрийн орчинд дэлбэрэлт болж, 22 хүн амиа алджээ


5 жил

БНХАУ-ын Хэбэй мужийн Жанчхүү хотод химийн үйлдвэрийн ойрхон дэлбэрэлт болсны улмаас 22 хүн амиа алдаж, 22 хүн шархаджээ. 

Хэрэг явдал Лхагва гарагт /2018.11.28/ орон нутгийн цагаар 00.41 цагт Цяодун дүүргийн химийн үйлдвэрийн орчинд болжээ. Дэлбэрэлтийн улмаас гал гарч, 38 ачааны, 12 хөнгөн тэрэг шатсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин үйлдвэрийн зогсоол руу орох үедээ дэлбэрчээ. Галыг бүрэн унтраасан бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. 

2015 оны наймдугаар сард тус улсын Тяньнжин боомт хотод химийн бодис бүхий агуулах шатаж, 165 хүн амиа алдсан томоохон осол гарч байсан юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү