Үхсэн халимны гэдэснээс зургаан килограмм хуванцар хог гарчээ


5 жил

BBC агентлагийн мэдээлснээр, Индонезийн “Вакатоби” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох далайн эрэг дээр үхсэн халим хөвөн гарч иржээ.  9,5 метрийн урттай халимны гэдэснээс нийт зургаан килограмм хуванцар хог хаягдал гарсан байна. Тус улс дахь дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сангийн ажилтнууд гарсан хог хаягдлуудыг ангилахад 115 хуванцар аяга, дөрвөн ундааны сав, хоёр углааш, 25 уутыг халим залгисан байжээ.

Одоогоор халимны үхлийн шалтгаан нь хуванцар хог хаягдал байсан эсэхийг тогтоогоогүй байгаа аж. Гэсэн хэдий  ч Зүүн өмнөд Азийн улсуудад хуванцар хог хаягдлын асуудал тулгамдаж буй асуудлуудын нэг болж байгаа ба жилд зуу зуун далайн амьтад хуванцар хог хаягдал залгиснаас болж үхдэг байна. Зүүн өмнөд Азийн далайн хуванцар хог хаягдлын 60 хувийг  Хятад, Филиппин, Вьетнам, Индонез, Тайланд гэх таван улс хаядаг гэсэн судалгааг 2015 онд гаргаж байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү