Дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүр өнөөдөр нээлтээ хийнэ


6 жил

Хятадын өмнөд эрэгт баригдсан Хонг Конг Макаог холбосон 55 км урттай гүүрний нээлтийн ажиллагаа өнөөдөр болно.

Есөн жил үргэлжилсэн гүүр нь далай дээгүүр барьсан дэлхийн хамгийн урт гүүр болж байгаа юм байна. Макаогоос Гуандун мужийн Жухай хотыг дамнан Хонг Конг хүрэх тус гүүр нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр авчрах болно гэж албаныхан мэдээлжээ.

Одоогийн байдлаар Хонг Конг, Макао хоёрын хооронд явдаг автобусыг усан онгоцны тусламжтайгаар ус гатлуулж байгаа бөгөөд тус гүүрийг ашиглалтад оруулснаар нийт аяллын хугацааг 3.30 цаг болгон богиносгох ажээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү