Криштану Роналду хүчингийн хэргийг үгүйлсгэлээ


5 жил

33 настай Португалийн шилдэг хөлбөмбөгч Криштану Роналду хүчингийн хэрэгт буруутгагдсан билээ.

Тус хэргийн хохирогч Катрин Маяорга хэлэхдээ, "Роналду 2009 онд АНУ-н Лас Вегасын зочид буудалд хүч хэрэглэн дайрсан" гэжээ.

Хохирогч Катрин Маяорга Лас Вегасын цагдаагийн хэлтэст 34 нотлох баримтуудыг өгсөн байгаа аж. Энэ талаар Роналду, "Шүүхэд гомдол мэдүүлсэн иргэн Катрин Маяорга хуурамч нотлох баримтууд цуглуулан намайг гүтгэж байна" гэсэн бол Роналдугийн өмгөөлөгч Питер Криссенсен  албан ёсны мэдэгдэл хийж энэ иргэний хэрэгт буруутгагдсан бүх баримтуудыг няцаасан байна.

Харин Роналду 2009 онд Вегаст түүнтэй хамт байсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд тэр үед ямар ч хүчирхийлсэн үйлдэл гаргаагүй гэсэн байна. Ямартай ч энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд зарим нотлох баримтыг хуурамч гэдгийг хууль цагдаагийн байгууллага нотлоод байгаа аж.

Өмнө нь Роналду 2010 онд гэрээгээ цуцалсан хэргээр буруутгагдаж $375.000 шүүхэд төлж байснаас өөр хуулийн зөрчил гаргаж байгаагүй юм.

Эх сурвалж: BBC

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү