Контакт линз өвчин илрүүлдэг болно


6 жил

Контакт линзийн тусламжтайгаар цусан дахь глюкозийн түвшин бас бусад өвчний анхны шинж тэмдэгүүдийг илрүүлдэг болно гэлээ. Ухаалаг утасны хөгжилд хүргэсэн технологид суурилсан энэ тунгалаг биосенсортой линз хар тамхины хэрэглээ ба хорт хавдар зэрэг ноцтой өвчнүүдийг илрүүлэхэд хэрэглэгдэх боломжтой.

Линзийн судалгаанд ажиллаж буй профессор Грегори Херман чихрийн шижинтэй хүмүүст туслахыг хүсдэг байжээ.

Чихрийн шижинтэй хүмүүс цусан дахь глюкозоо арьсанд суулгасан электродоор хэмждэг болсон. Гэхдээ сул тал нь зарим хүмүүсийн арьсыг загатнуулж, өвтгөдөг. Тиймээс биосенсортой контакт линз нь илүү практик, аюулгүй байна гэж Херман боджээ.

Грегори Херман линзийн 1 миллиметр хэсэгт 2.500 биосенсор суурьлагдаж, тус бүр нь биеийн янз бүрийн хэсэгт хэмжилт хийнэ гэж тооцоолсон байна.

Биосенсор одоо хөгжлийн шатандаа явж байгаа ба хараахан линзенд суурилагдаагүй байгаа юм. Судлаачид линзээ жилийн дараа гэхэд амьтан дээр туршихаар төлөвлөжээ. Үнийн хувьд Херман ухаалаг утасны технологийг ашиглаж байгаа учраас өндөр гарахгүй гэж бодож байгаа гэжээ.

Линзээ жилийн дараа гэхэд амьтан дээр туршихаар төлөвлөжээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү