Францын Ерөнхий сайд асан Испанийн хотын даргад нэр дэвшинэ


6 жил

Францын Ерөнхий сайд асан Мануэл Вальс Испанийн хоёр дахь том хот болох Барселонагийн даргын сонгуульд нэр дэвшихээ мэдэгджээ. Мануэл Вальс Франц болон Испанийн давхар иргэншилтэй аж.Ерөнхий сайд асан эцэг эхийгээ Барселонад амарч байхад нь хорвоод мэндэлсэн байна.

Барселона хотын даргыг сонгох сонгууль ирэх 2019 оны тавдугаар сарын 29-нд болох аж.

Мануэл Вальс нь өдгөө 56 настай билээ. Тэрбээр 2014-2016 онд Францын Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа чамгүй нэр хүндтэй улстөрч байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү