Хоёр Солонгосын удирдагчид Пэктү уул руу явжээ


6 жил

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ И болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар нийслэл Пеньян хотноо амжилттай зохион байгуулагдаж буй уулзалтын сүүлийн өдөр Пэктү уул руу гарахаар явжээ.

Өнөөдөр өглөө 07:30 цагт Пеньян хотын Сунан олон улсын нисэх онгоцны буудалд хоёр Солонгосын удирдагчид өөрсдийн нисэх онгоцоор Самжиёон нисэх буудал руу явсан байна.

Удирдагч Ким тэргүүн хатагтай Ри Сол Жүгийн хамтаар түрүүлж очсон бол араас нь ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүн хатагтай Ким Жүнг-сок нар 08:20 цагт хүрэлцэн очсон аж. Үүний дараагаар хоёр Солонгосын удирдагчид Пэктү уул руу машин хөлөглөн явсан болохыг Өмнөд Солонгосын хэвлэлийн хурлаар сэтгүүлчдэд мэдээлжээ.

Пэктү уул нь Солонгосын хойг болон БНХАУ-ын хилийн хооронд оршдог хамгийн өндөр уул юм.

Өмнөд Солонгосын тоотой хэдхэн иргэд Пэктү ууланд судалгааны зорилгоор гарч байсан. Учир нь Хойд Солонгосын нутаг дэвсгэрт оршдог тул тэр болгон чөлөөтэй нэвтэрч чаддаггүй аж.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү үйлдэл бол хоёр Солонгосын уулзалт амжилттай болсны илрэл хэмээн дүгнэж байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү