Газар тариалангийн бүс нутгаар 25-33 мм цас ороод байна


6 жил

Өглөөний 8 цагийн хэмжилтээр Говь-алтай, Хөвсгөлийн төв хэсэг, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн ихэнх нутгаар 1-24 см цасан бүрхүүл түр тогтсоноос Дарханы Шаазгайтад 24см, Төв аймгийн Залуучуудад 20см, Борнуурт 13см, Нөхөрлөл, Жаргалантад 11см, Угтаал 8см, Сэлэнгийн Бугантад 11см, Эрдэнэтэд 9см цастай байна.

Өдөртөө нутгийн баруун хагас 1-13 градусаар сэрүүсч, зүүн хагаст 1-3 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+8 градус,  төвийн аймгуудын зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгаар +20... +28 градус, бусад нутгаар  +10...+18 градус дулаан байсан бол  шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр  -5...-11 градус хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр +5... +12 градус дулаан, бусад нутгаар  +2 дулаанаас -4 градус хүйтэн хоножээ.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-22 метр, бусад нутгаар секундэд 14-17 метр хүртэл ширүүсч  хүчтэй цасан болон шороон шуурга шуурчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү