МОНГОЛЧУУД ДУНДАЖ IQ-ГИЙН ТҮВШИНГЭЭР ДЭЛХИЙД ЗУРГАДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ


6 жил

  Британийн сэтгэл зүйч Ричард Линн, Финландын улс төр судлаач Тату Ванханген нарын дөрвөн жилийн турш явуулсан судалгаагаар монголчууд дундаж IQ-гийн түвшингээр (дундаж IQ: 101) дэлхийн 80 орноос зургадугаарт эрэмбэлэгджээ.

Жагсаалтыг Хонконг тэргүүлж, Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Хятад,Тайван, Итали улс удаалжээ. Түүнчлэн Их Британи долдугаарт, Канад, Герман наймдугаар, ОХУ аравдугаар байрт жагсчээ.
Эрдэмтдийн дүгнэснээр IQ-ийн түвшин тухайн ард түмний үндэсний болон эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг чухал хүчин зүйл юм.
Харин Монгол Улсын хувьд Зүүн Азийн далайд гарцгүй, жагсаалтын эхэнд орсон бусад орнууд шиг хөгжөөгүй боловч IQ-гийн судалгаагаар гайхалтай үзүүлэлт гаргасан, мал аж ахуйн салбар өнөөг хүртэл эдийн засгийнхаа чухал хэсгийг бүрдүүлдэг ч оюун ухааны түвшингээр Норвеги, АНУ, Франц, Дани, Австралитай ижил түвшинд байна хэмээжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү