“ХУАВЕЙ” КОМПАНИ УХААЛАГ ГАР УТАСНЫ БОРЛУУЛАЛТААРАА “APPLE” КОМПАНИЙГ АНХ УДАА ГҮЙЦЖЭЭ


6 жил

   Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч “Хуавей” компани ухаалаг гар утасны борлуулалтаараа “Apple” компанийг анх удаа гүйцэж, дэлхий даяар хамгийн олон утас борлуулсан компаниудын хоёрдугаарт жагссан байна.

“Хуавей” компани өнгөрсөн улиралд 54 сая гар утас борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэхүү тоо нь “Apple” компанийг ардаа орхиход хангалттай байсан хэдий ч ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч “Самсунг” компанийн 70 сая утас борлуулсан амжилтад хүрэхэд нэлээд дутсан ажээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү