Энэ амралтын өдрүүдэд энэ зууны хамгийн урт сар хиртэлт болно


6 жил

   XXI зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт ирэх баасан гарагт тохиох гэж байгаа талаар NASA-аас мэдээлжээ. Энэ удаа манай дэлхийн дагуул 100 гаруй минутын хугацаанд зэсэн улаан өнгөтэй болж хувирах юм ба манай цагаар баасангаас бямба гарагт шилжих шөнийн 03:30 цагаас 05:13 цагийн хооронд сар бүрэн хиртэх юм.

Сар хиртэлт хамгийн сайн харагдах бүс нутаг нь Ойрх Дорнод, өмнөд ба дорнод Африк, Энэтхэг, баруун болон зүүн өмнөд Ази байх бол бөмбөрцгийн баруун хагасынханд харагдахгүй гэнэ. Энэтхэгийн далайгаас энэ үзэгдэл бүтнээрээ харагдана. Хиртэлт ажиглагдах хугацаа нь нийтдээ 6 цаг 13 минут бол сар бүхэлдээ дэлхийн сүүдэрт халхлагдах хугацаа нь нэг цаг 42 минут орчим байх гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү