Японд хэт халалтын улмаас амиа алдсан хүний тоо 77 хүрлээ


6 жил

Японд хэт халалтын улмаас 77 хүн амиа алдаж, 30,000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдээд байна.

Даваа гарагт Японы баруун хойд зүгт байрладаг Кумагая хотод агаар Цельсийн нэмэх 41.1 хэм хүрсэн нь Японы түүхэнд хамгийн их халсан дээд үзүүлэлт боллоо. Өмнө нь Японы Оме хотод агаарын хэм 40,3 хүрч байсан нь 40 давсан анхны тохиолдол байсан юм.

Японы баруун хэсэгт долдугаар сард их хэмжээний бороо орон, үер бууж, хөрсний гулгалт үүссэнээс 220 гаруй хүн амиа алдсан. Үүний дараа хэт халалт үргэлжлэн болсоор байна.  

Мэргэжилтнүүдийн үзсэнээр өнгөрсөн долоо хоног гэхэд л 15 хүн хэт халалтаас шалтгаалан амиа алдаж, долдугаар сарын эхний хоёр долоо хоногт 12,000 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Японы цаг уурын агентлагаас хэт халалтыг хүний амь насанд халтай, байгалийн гамшиг хэмээн тодорхойлсон. Тус агентлаг 35 болон түүнээс дээш агаарын хэмд байгаа иргэдийг дулааны цохилтын эсрэг сэргийлэх арга хэмжээ авч, хангалттай ус ууж, болгоомжтой байхыг зөвлөж байна.

Урьдчилсан цаг агаараас үзвэл уг үзэгдэл хоёр долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна. Энэ жилийн зун агаарын хэм ийм өндөр хэмжээнд хүрсэн нь 2020 оны зуны олимпыг Японд зохион байгуулж чадах эсэх эргэлзээг төрүүлж байгаа юм.

Эх сурвалж: Business insider, japan.today

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү