“Korean Air” компанийн ерөнхийлөгчийг баривчлах хүсэлт гаргалаа


6 жил

69 настай Чог өв залгамжлалын 50 тэрбум воны ($45 сая) татвараас зайлсхийсэн, компанийн 20 тэрбум воны хөрөнгийг гэр бүлийн компаниудтайгаа шударга бус гэрээ байгуулах замаар завшсан гэж буруутгасан байна.

Мөн түүнийг хилийн чанадад байрлах 1 тэрбум воны хөрөнгийг татварын албанаас нуусан гэж прокурор дүгнэжээ.

Ингээд Чо Ян Хо өмч хөрөнгө шамшигдуулсан, итгэл эвдсэн, луйвар хийсэн, татварын болон эмийн сан ажиллуулах хууль зөрчсөн хэргүүдэд буруутгагджээ.

Энэ долоо хоногийн сүүлээр түүнийг баривчлах эсэх шийдвэр шүүхээс гарна. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Чо Ян Хог прокурорууд 15 цагийн турш байцаажээ.

Чогийн эхнэр болон хоёр охин нь янз бүрийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү